Танилцуулга
Монголын DOTA 2 Лиг – Улаанбаатар 2025 Монголын e-sports соёлыг шинэ шатанд гаргах зорилготой Монголын DOTA 2 Лиг Улаанбаатар хотод албан ёсоор эхэлж байна! Энэ тэмцээн нь 3–4 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын шилдэг тоглогчид, багууд өөрсдийн ур чадвар, багийн тоглолтоо харуулах гайхалтай боломжийг олгоно. Тэмцээний түвшнүүд Tier 1 – Crusader Division: Багийн нийт MMR 7,000 хүртэл. Tier 2 – Immortal Division: Багийн нийт MMR 14,000 хүртэл. Ингэснээр бүх түвшний тоглогчид өөрийн чадвартаа тохирсон шатанд өрсөлдөж, шударга, сонирхолтой тоглолт үзүүлэх боломжтой. Эрүүл, бүтээлч тоглоомын орчин Бид зөвхөн нэг тэмцээн зохион байгуулахаас гадна Монголын залуу тоглогчдын хувьд эрүүл, аюулгүй, бүтээлч орчныг бий болгох зорилготой. Тэмцээний үеэр багуудын хамтын ажиллагаа, сахилга бат, спортын шударга ёсыг нэн тэргүүнд тавьж, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Шагнал ба боломж Тэмцээний ялагчид Монголын хэмжээнд хамгийн өндөр шагналын сантай DOTA 2 тэмцээний нэгт өрсөлдөж, нэр хүнд, шагналын хамт өөрийн чадвараа олон нийтэд батлан харуулах боломжтой. Алсын хараа Монголын тоглогчдод зөвхөн дуртай тоглоомоо тоглох төдийгүй ур чадвараа ахиулах, багийн тоглолтоо хөгжүүлэх, дэлхийн хэмжээний тавцанд гарах замыг бид хамтдаа нээж өгнө.
MONGOLIAN NATIONAL DOTA 2 LEAGUE-2025
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОТА 2 ЛИГИЙН 2025 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЗААВАР
Монголын Dota 2 Лигийн Аварга Шалгаруулах Тэмцээний Зорилго
НЭГ. Тэмцээний зорилго
“Оюун ухаан, ур чадвар, сахилга бат”-д суурилсан үндэсний цахим спортын тавцанг бий болгон, цахим спорт сонирхогч хэн бүхэнд шударга, ил тод өрсөлдөх орчин бүрдүүлж, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цахим спортын боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. 1.1.Монгол Улсад Dota 2-ийн хувьд дэлхийд үнэлэгдсэн тоглогчид цөөнгүй төрсөн ч, дотоодын цахим спортын тогтвортой, бодлоготой, шаталсан экосистем одоогоор бүрдээгүй байна. Тиймээс энэхүү лиг нь анхны бодитой хөгжлийн суурь тавцан болох зорилготой бөгөөд чадварлаг тамирчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх үндэсний хөтөлбөрийн эхлэл болно. Тэмцээний үндсэн зорилго нь Монголын өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг эерэгээр төлөвшүүлэх, цахим орчинд хариуцлагатай, хяналттай хэрэглээний соёл төлөвшүүлэх, мөн тэдний стратеги сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, сэтгэлзүйн тэнцвэртэй байдал, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэхэд оршино. Dota 2 тоглоомын онцлог нь цаг хугацаагаар хязгаарлагдсан, хурдтай шийдвэр гаргах, төлөвлөх, тактик боловсруулах, хамтран ажиллах чадварыг шаарддаг учраас тэмцээний бүтэц, формат нь оролцогчдод зөвхөн өрсөлдөөн бус, суралцах, өөрийгөө сорих, хөгжих орчин болж өгнө. Мөн энэ лиг нь: • Хяналттай, зорилготой тоглох дадлыг суулгаж, дэлгэцийн хэрэглээг эерэг хэлбэрт оруулах • Монголын цахим спортын салбарт мэргэжлийн Dota 2 тоглогч, дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагчдын экосистем бий болгох • Эцэг эх, боловсролын байгууллагуудад цахим тоглоомыг зөв талаас нь таниулах • Олон улсын тэмцээнд өрсөлдөх ур чадвартай, сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн тамирчдыг бэлтгэх үндэс болох гэсэн өргөн хүрээний зорилгыг агуулж байна. Эцэст нь, энэхүү тэмцээн бол зүгээр нэг тоглоомын уралдаан бус, Монголын цахим спортын ирээдүйг бодлоготой, тогтвортой, боловсролтойгоор эхлүүлэх үндэсний хэмжээний чухал алхам юм.
ХОЁР. Тэмцээн зохион байгуулалт, оролцох баг бүрэлдэхүүн
2.1 Тэмцээн хоёр ангиллаар явагдах бөгөөд, ангилал тус бүрт оролцох багаас хамааран 8;8-р хэсэгт хуваагдан тоглож, хэсгээс шалгарсан 4;4-н баг флэй-оффт шалгаран өрсөлдөнө. 2.2 Тэмцээнд оролцох баг тамирчид 5-н тоглогч, 1 сэлгээний тамирчинтай байна. 2.3 Тэмцээн олон улсын дүрмийн дагуу явагдана. 2.4 Тэмцээнийг лигээс томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна. 2.5 Тоглолтуудыг MNL.mn вэйбсайтаар тогтмол шууд дамжуулах ба тамирчид, багуудын статистик, анализууд байрших болно. 2.6 Тэмцээнд +18 хүрсэн сонирхсон хэн бүхэн оролдцох боломжтой. 2.7 Хэсгийн тоглолтуудад баг бүр өөрийн хүссэн байршлаас цахимаар оролцох боломжтой бөгөөд, флэй-оффийн тоглолтууд заагдсан төвүүдэд явагдах болно.
ГУРАВ. Тэмцээн явагдах хугацаа, техникийн зөвлөгөөн
3.1 Тэмцээн 2025.11.16-2025.12.16-ий хооронд зохион байгуулагдана. 3.2 Тэмцээний тоглолтын хуваарийг 2025.11.15-ний өдөр 17:00 цагт www.MNL.mn вэб сайтад байршуулсан линкээр орж авна. 3.3 Тэмцээтэй холбоотой санал гомдол, тоглолтын хуваарь болон бусад зүйлсийг багийн ахлагчид эцэслэн тогтоно. 3.4 Тэмцээний дүрэм, ангиллын журмыг хавсралтаас харна уу?
ДӨРӨВ. Шагнал урамшуулал
4.1 Шилжин явах цом, ивээн тэтгэгчдийн нэрэмжит үнэ бүхий зүйлс.